МОНГОЛ УЛС ДАХЬ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ЧИГ ХАНДЛАГА
Keywords:
Зохицуулалт, нийгмийн даатгал, өндөр насны тэтгэвэр, тогтолцоо, эрх зүйн шинэчлэл.Abstract
: 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиар нийгмийн амьдралын
бүхий л харилцааг шинэчлэн зохицуулсаны нэг хэлбэр бол улсын төсвөөс санхүүждэг
тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын тогтолцоог халж, нийгмийн хамгаалалын
шинэ тогтолцоог бүрдүүлэн, түүний эрх зүйн орчинг бий болгосон явдал мөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу 1991 онд Нийгмийн даатгалын
шимтгэлийн тухай, 1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тус тус
баталж, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн бие даасан тогтолцоо бий болгох
бодит нөхцлийг бүрдүүлсэн. Улмаар 1994 онд Нийгмийн даатгалын багц хуулиудыг
тус тус баталжээ. Ийнхүү Монгол Улсад 1995 оноос Нийгмийн даатгалын багц хууль
үйлчилж өнөөг хүртэл мөрдөгдсөөр байна. Судалгаанаас үзэхэд, Монгол Улсын
иргэдийн дундаж наслалт сүүлийн үед нэмэгдэж, тэтгэврийн насны хүмүүсийн тооны
өсөлт, тэтгэврийн өсөлтийн нэмэгдэл, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн өмнөх насны
хүмүүсийн харьцааны өөрчлөлт, ажилгүйдэл, өвчлөл, осол гэмтэл зэрэг нь нийгмийн
даатгалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж
байна. Үндэсний статистикийн хорооны хүн ам ба ажиллах хүчний тоон мэдээллээс
үзэхэд, 1990-ээд оны эхэн үеэс хүн амын жилийн дундаж өсөлтийн хурд 1.4 болж
буурсан бол 2000-2010 онд дунджаар 1.5 хувь болжээ. Сүүлийн 10 жилд нийт хүн
амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай
өсөж, үүний улмаас хөдөлмөрийн нөөцийн өсөлт буурах хандлага ажиглагдаж эхлээд
байгаа бөгөөд энэ хандлага ойрын 10 гаруй жилд хадгалагдах төлөвтэй байна.
Тодруулбал, 2021 оны байдлаар өндөр насны тэтгэврийн хүмүүсийн тоо 341.480
болон өсч, 15 ба түүнээс дээш насны хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо 1.2 сая
байгаагаас 1.1 сая нь ажиллагчид байна.
231 Судалгаа, тооцооллоос үзэхэд өндөр
насны тэтгэвэр авагчдын тоо 2025 онд 2020 оныхоос 80-аад мянгаар өсөж, 400.0
мянга болох бөгөөд 2030 онд 500 гаруй мянга, 2045 онд 810 гаруй мянгад хүрэх, мөн
2020 оны байдлаар 10 шимтгэл төлөгчид 5 тэтгэвэр авагч ногдож байгаа бол энэ
үзүүлэлт 2030 онд 7, 2040 онд 8, 2080 он гэхэд 10 болох хэтийн тооцоолол байна.
232
Дээрх нөхцөл байдлууд нь Монгол Улс дахь өндөр насны тэтгэврийн эрх зүйн
зохицуулалтыг дэлхийн чиг хандлагад нийцүүлэн зайлшгүй шинэчлэх шаардлагатайг
харуулж байна

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.