ЦАХИМ СЭТГҮҮЛЗҮЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ШҮҮЛТҮҮР БА ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЧИГ ХАНДЛАГА
DOI:
https://doi.org/10.63570/24gjxm89Keywords:
Цахим сэтгүүл зүй, контент шүүлтүүр, агуулгын шүүлтүүр, цензур тогтоохAbstract
Товч агуулга: Өнөөдөр хүн төрөлхтөн өөрөө, өөрийнхөө бүтээсэн технологийн шийдэл, гарах үр дүн, аюулгүй байдлыг хянахын тулд эргээд хиймэл оюун ухааныг ашиглах асуудлыг хөндөх болжээ. Тэр дундаа хууль эрх зүйн хувьд. Гэвч хүний өөрийнх нь заяагдмал мөн чанарт, нийгмийн амьдралын гол тохируулгад нийцэх “программчлал” нь ямар байх вэ гэсэн асуулт урган гарч мэдэх юм.
Технологийн хөгжлийн үр дүнд цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэж, хиймэл оюун ухаан мэдээллийг боловсруулж, түгээхэд чухал нөлөө үзүүлж байна. Гэвч цахим орчин дахь худал мэдээлэл, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь хууль эрх зүйн зохицуулалтын шаардлагыг бий болгож байна. Цахим мэдээллийн шүүлтүүр нь хүний эрхийг хамгаалах, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Гэвч энэ нь үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахгүйгээр зохицуулагдах ёстой. Монгол Улсад энэ чиглэлд эрх зүйн шинэчлэл хийх шаардлага бий болсныг нотлон харуулна.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.