ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА
DOI:
https://doi.org/10.63570/c1qxj303Keywords:
Татвар, эдийн засгийн гэмт хэрэг, эрх зүйн зохицуулалт, хяналтын тогтолцооAbstract
Товч агуулга: Монгол Улс дахь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шалтгаан, нөхцөл, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр дагавар, чиг хандлагыг тодорхойлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар дурдсан.
Улсын хэмжээний статистик мэдээллээс үзэхэд, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ нь татварын бодлого, хяналтын механизмын сул, татварын ачаалал, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалж байна. Иймд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг илрүүлэхэд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, татварын болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.