ЗАХИРГААНЫ ХУУЛЬ БУС АКТААС УЧИРСАН ГЭМ ХОРЫГ АРИЛГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙН ХАРЬЯАЛАЛ

Authors

  • Ц.Мөнхдэлгэр Author

Abstract

Захиргааны байгууллага,
албан тушаалтны хууль бус акт
нь иргэн хуулийн этгээдийн эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг
хөндөж, эдийн болон эдийн
бус хохирол учруулж байдаг
бөгөөд Захиргааны хууль бус
актын улмаас учирсан хохирлыг
нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг
Захиргааны хэргийн шүүх
эсхүл Иргэний хэргийн шүүхэд
хандаж гаргах уу гэдэг нь
хэргийн харьяалалын нэг
гол асуудал болдог. Сүүлийн
жилүүдэд дээрхи Захиргааны
хууль бус актаас учирсан гэм
хорыг арилгуулахтай холбоотой
хэргийн тоо өсөж харьяалалын
талаар анхаарах шаардлага бий
болж байна. Захиргааны хэргийн
шүүхийн харьяалан шийдвэрлэх
маргаан мөн эсэхийг тогтоох гол
шалгуур нь нийтийн эрх зүйг
хувийн эрх зүйгээс ялгаж ойлгох
явдал юм. Хувийн эрх зүйн
маргааныг ерөнхий харьяалалын
шүүх, харин нийтийн эрх зүйн
маргааныг захиргааны хэргийн
шүүх харьяалан шийдвэрлэнэ

Downloads

Published

2025-03-23

How to Cite

ЗАХИРГААНЫ ХУУЛЬ БУС АКТААС УЧИРСАН ГЭМ ХОРЫГ АРИЛГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙН ХАРЬЯАЛАЛ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 51(№1), 62-64. https://www.journal.uia.gov.mn/index.php/cci/article/view/2439