БОСЛОГО, ҮЙМЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Авлига, бослого, нам, улс төр, үймээн, хувьсгал, эдийн засагAbstract
Өнгөт хувьсгал нь улс орны удирдлагыг огцруулах, улс төрийн
нам, төрийн бус байгууллага, сөрөг хүчнийг ашиглан сонгуулийн үр дүнг өөрчлөх,
иргэдийн сэтгэл зүйг аливаа хэлбэрийн тэмцэлд бэлтгэх, төв талбай, олон нийтийн
газруудад нийтийг хамарсан цуглааныг зохион байгуулах зэрэг урьдчилсан
төлөвлөсөн, шат дараалсан үйл ажиллагааг өөртөө багтаадаг. Жишээ нь: улс төрийн
үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэд, нийгмийн бүлэг, олон нийтийн
байгууллагын гишүүд хоорондоо нэгдэх, төрийн эрх баригчдыг солих, эсхүл
сонгуульд нэр дэвшигчийн ажиллагааг хааж боогдуулах уриалга гаргах, сонгуулийн
үр дүнг урьдчилж эс зөвшөөрөх, рейтинг тогтоох урьдчилсан судалгаа хийж
сурталчлах, сонгуулийг хойшлуулах, зохион байгуулахгүй байх шаардлага тавих
зэрэг үйлдлээр илэрдэг. Энэхүү өгүүлэлд Монгол Улсад уг үйл явдлын урьдчилсан
нөхцөл бүрдсэн эсэх, урьд өмнө өрнөж байсан бослого, үймээн нь өнгөт хувьсгалын
шинжийг агуулж байсан эсэхийг тодруулахыг зорилоо.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.