МОНГОЛ УЛС БОЛОН ОХУ-ЫН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД ЗААСАН ЭД ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХ АЖИЛЛАГАА (ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА)
Abstract
Улс орнуудад эрүүгийн хэрэг үүсэх явцад эд хөрөнгө битүүмжлэх өөр өөрийн гэсэн онцлогууд байдаг бөгөөд энэ нь тухайн улсын түүх, улс төр,эдийн засгийн гадаад ба дотоод хүчин зүйл нөхцөлүүдээс хамаарч байдаг. Тэр дундаа хөрш зэргэлдээ орнуудын хувьд бие биедээ улс төр эдийн засаг, соёлын нөлөө үзүүлдэг төдийгүй үндэсний хууль эрх зүйн хөгжилд ч тэр нөлөөлөх нөлөөлөл ихээр ажиглагддаг. Дээрх байдлаар хөрш орнуудын хууль адил төстэй байдаг гэдгийг тайлбарлаж болох юм. Улс орнуудын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны онцлог шинж чанарыг судлах нь Монгол улсад тус институцийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох юм. Иймээс газар нутгийн хувьд ОХУ болон БНХАУ-ын дунд, хоёр их гүрнээр хүрээлүүлэн оршиж буй манай улсын хувьд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тухайн улс орнуудын хуультай харьцуулсан дүн шинжилгээ хийх бүрэн боломж бололцоо нээлттэй байдаг нь анхаарал татаж байна.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.