БОСЛОГО, ҮЙМЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • В.Амарсанаа Author

Keywords:

Авлига, бослого, нам, улс төр, үймээн, хувьсгал, эдийн засаг

Abstract

Өнгөт хувьсгал нь улс орны удирдлагыг огцруулах, улс төрийн
нам, төрийн бус байгууллага, сөрөг хүчнийг ашиглан сонгуулийн үр дүнг өөрчлөх,
иргэдийн сэтгэл зүйг аливаа хэлбэрийн тэмцэлд бэлтгэх, төв талбай, олон нийтийн
газруудад нийтийг хамарсан цуглааныг зохион байгуулах зэрэг урьдчилсан
төлөвлөсөн, шат дараалсан үйл ажиллагааг өөртөө багтаадаг. Жишээ нь: улс төрийн
үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэд, нийгмийн бүлэг, олон нийтийн
байгууллагын гишүүд хоорондоо нэгдэх, төрийн эрх баригчдыг солих, эсхүл
сонгуульд нэр дэвшигчийн ажиллагааг хааж боогдуулах уриалга гаргах, сонгуулийн
үр дүнг урьдчилж эс зөвшөөрөх, рейтинг тогтоох урьдчилсан судалгаа хийж
сурталчлах, сонгуулийг хойшлуулах, зохион байгуулахгүй байх шаардлага тавих
зэрэг үйлдлээр илэрдэг. Энэхүү өгүүлэлд Монгол Улсад уг үйл явдлын урьдчилсан
нөхцөл бүрдсэн эсэх, урьд өмнө өрнөж байсан бослого, үймээн нь өнгөт хувьсгалын
шинжийг агуулж байсан эсэхийг тодруулахыг зорилоо.

Downloads

Published

2025-03-23

How to Cite

БОСЛОГО, ҮЙМЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 84(№1), 13-22. https://www.journal.uia.gov.mn/index.php/cci/article/view/2047

Similar Articles

11-20 of 72

You may also start an advanced similarity search for this article.