ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/mgt8px70Keywords:
Ажлын цаг, илүү цаг, нийгмийн баталгаа, өрхийн амжиргааAbstract
Товч агуулга: Цагдаагийн алба хаагчийг хууль болон хөдөлмөрийн гэрээнд заагаагүй
нөхцөлөөр илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлсийг олгох нь бүх цаг үед шийдэгддэггүй, эмзэг
асуудал болсоор ирсэн нь үнэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг
хэрэгжүүлснээр цагдаагийн алба хаагчийн цалин, урамшуулал сард тодорхой хувиар нэмэгдэх
боломжтой. Энэ нь цагдаагийн алба хаагчдад илүү цагаар ажиллах эдийн засгийн сонирхлыг бий
болгож, үүнтэй уялдан ажлын үр бүтээл, чанар дээшлэн, тэдний ар гэр, ахуй амьдралд жаахан ч
гэсэн тус дэм өгөх сайн талтай. Гэвч хууль тогтоомжийн хэрэгжилтгүй, царцанги байдлаас
шалтгаалан, алба хаагчид болзошгүй эрсдэлийн үед зарцуулах хадгаламж, гэр бүлийн гишүүдийн
болон өөрийн эрүүл мэндэд хэрэглэх тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх боломжгүй байх зэрэг
эдийн засгаас хамааралтай асуудлууд шилээ даран үүсэх сөрөг талтай болохыг анхааран үзэж,
судлахыг зорилоо.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.