УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ХҮҮХДҮҮДИЙН НИЙГМИЙН ЗАРИМ АСУУДАЛ /Өмнөговь аймгийн Ханбогд сумын жишээн дээр/

Authors

  • Э.Золбоо Author

Keywords:

Хүүхдийн хөгжил, ажил эрхлэлт, ажил гэр бүлийн тэнцвэрт байдал, уул уурхай, хүүхдийн нийгмийн асуудал

Abstract

Өмнөговь аймгийн Ханбогд сумын хэмжээнд хөдөлмөрийн
насны нийт иргэдийн 34% нь Оюутолгой болон гэрээт компаниудад ажилладаг.
Ханбогд сумын Б.Чогдовын нэрэмжит 1 дүгээр сургуулийн нийт 654 сурагчаас 240
хүүхдийн 338 эцэг, эх уул уурхайн салбарт ажилладаг. Ханбогд сумын 2 дугаар
сургуулийн нийт 797 сурагчдын 344 сурагчийн эцэг, эхийн хэн нэг нь “Оюу толгой”
болон бусад гэрээт компанид ажилладаг. Ээлжийн буюу ростерын хуваарийн дагуу
28/14 гэж ажилладаг ба цаг үеийн үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан ажил дээрээ
удаан хугацаагаар тусгаарлагдан гэртээ ирэх боломжгүй байна. Иймээс хүүхдэдээ
тавих хараа хяналт, халамж багасаж, үүний улмаас сургууль завсардалт ба
хожимдолт, ялгаварлан гадуурхалт, сургууль дээрх дээрэлхэлт, хүүхдийн хүмүүжил
орхигдож байгаа тул эдгээр нийгмийн асуудлуудыг хөндөх шаардлага үүсэж байна.
Уул уурхайн хөгжилтэй холбоотой бас нэг шинэлэг үзэгдэл бол “өрх
толгойлсон” хүүхдийн асуудал юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 болон 2
дугаар сургуулийн сурагчдын 10 хүүхэд тутмын 4 нь эцэг, эхийн аль нэг нь эсвэл
хоёулаа уул уурхайн ажил эрхэлдэг. Мөн тэдний зарим нь гэртээ ганцаараа
харгалзах хүнгүйгээр урт, богино хугацаанд бие даан амьдрах явцад олон төрлийн
эрсдэл тулгардаг. Тийм учраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн уул
уурхайн ажил эрхлэлт ба түүнийг дагасан хүүхдийн нийгмийн асуудлыг хөндлөө.

Downloads

Published

2025-03-23

How to Cite

УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ХҮҮХДҮҮДИЙН НИЙГМИЙН ЗАРИМ АСУУДАЛ /Өмнөговь аймгийн Ханбогд сумын жишээн дээр/. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 84(№1), 120-129. https://www.journal.uia.gov.mn/index.php/cci/article/view/2065

Similar Articles

1-10 of 129

You may also start an advanced similarity search for this article.