ОРЧИН ҮЕИЙН КРИМИНОЛОГИЙН ОНОЛЫН ЧИГ ХАНДЛАГА, ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
Keywords:
Гэмт хэрэг, гэмт хэргийн статистик, гэмт явдлын онолууд, гэмт явдлын хүчин зүйл, гэмт явдлын шалтгаан нөхцөл, зөрчил, интеграци, криминологиAbstract
Криминологийн шинжлэх ухааны үндсэн судлагдахуун нь гэмт
явдлын шалтгаан, нөхцөлийг судлан тодорхой онош тогтоосны үндсэн дээр түүнтэй
тэмцэх арга замыг тодорхойлох зорилготой байдаг. Эрдэмтэн, судлаачид олон жилийн
турш боловсруулсан 200 гаруй гэмт явдлын онол энэ л зорилгын хүрээнд зөв
механизмыг тогтоохын тулд олон модель, загварыг хэрэгжүүлсэн. Сүүлийн үеийн
судлаачдын онолын талаар баримталж буй чиг хандлага нь нөлөө бүхий онолуудыг
нэгтгэх буюу интеграци хийх байдлаар хөгжүүлж, гэмт явдлыг илүү өргөн цар хүрээнд
авч үзэн шалтгаан, нөхцөлийг тогтоохоос илүүтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх
талаар арга хэмжээ авахыг голчлон анхаардаг болжээ. Энэ өгүүлэлд криминологийн
шинжлэх ухаанд гарч буй өөрчлөлт, хөгжлийг түүхэн цаг үетэй харьцуулан манай
улсад тулгамдсан зарим асуудлыг хөндөж, үр нөлөөг хөгжүүлэх бодит санал
дэвшүүлэхийг зорилоо.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.