ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ТҮЛШНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ГАМШГИЙН ЭРСДЭЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Keywords:
Химийн олон төрлийн бодисын дүн шинжилгээ, пропан - бутаны нэгдлийн багц ойлголтAbstract
Монгол Улсад хийн аж ахуй, хийн түлшний хэрэгцээг өргөжүүлэх
талаар анх 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 184
дугаар тогтоол гарч “Шингэрүүлсэн шатдаг хий хөтөлбөр” баталсан нь бодлогын
хүрээний анхны бичиг баримт юм.
Засгийн газрын анхны хөтөлбөр хэрэгжин дуусаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг
дүгнээд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд 2 дахь
хөтөлбөрийг 2006 оны 6 дугаар сарын 21-ний Монгол Улсын Засгийн газрын 140
дүгээр тогтоолоор баталжээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн шатдаг хийн
хэрэглээ нь үйлчилгээний таксины 90 хувь, нийтийн хоолны үйлчилгээний газрын 80
хувь, аялал жуулчлалын 70 хувь, ахуй хэрэглээний 40 хувь, автомашины 20 хувь,
үйлдвэрлэлийн 70 хувийг эзлэх хэмжээнд хүрнэ гэсэн зорилт тавьсан байна.
Ингэснээр хий хэрэглэгчдийн тоо 21 аймагт 30 мянга, Улаанбаатар хотод 14
мянга гаруй байгаа нь 2008 онтой харьцуулахад хоёр дахин өссөн байна. 2011 оны
байдлаар 40 мянга орчим байнгын хэрэглэгчдэд үйлчилж байна гэсэн судалгаа
байдаг. Аймгуудын шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээний нэгдсэн судалгаанаас
харахад Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбааар, Дорноговь, Төв,
Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Ховд,Завхан, Увс, Хөвсгөл аймагт
шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хийн Автомашинд хий цэнэглэх станц (АХЦС)
үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг байгуулан 150 гаруй төрлийн хийн плитик,
халаагуурын төхөөрөмжийг ахуйн хэрэглээнд ашиглаж байна.
Шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хийн түлш нь бүрэн шатдаг учраас агаарт
цацагдах хорт бодис нүүрснээс олон дахин бага байдаг. Түүний дулаан ялгаруулах
чадал, тухайлбал пропаных 24,3 мянган ккал/м3, бутаных 32,0 мянган ккал/м3,
байдаг учраас нийтийн аж ахуйд хэрэглэх нь нэн тохиромжтой. Хийн түлшийг
тээврийн хэрэгсэлд хэрэглэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хийн түлшний октаны
тоо өндөр, тухайлбал:пропаных 120, бутаных 93 байдаг нь бензин /АИ 80, АИ 92/- ээс
хавьгүй дээгүүр юм. Хийн түлш нь бензинээс 1-2 дахин хямд, байгаль
экологи, эдийн засгийн ач холбогдолтой.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.