ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ
DOI:
https://doi.org/10.63570/gn4qnx23Keywords:
Үндэслэлгүй хөрөнгөжих, авлига, гэмт хэргийн зүйлчлэл, хууль ёсны эх үүсвэрAbstract
Хураангуй: Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн зүйлчлэл дээр авлига, албан тушаалын суурь гэмт явдлыг нотлохоос илүүтэйгээр үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг нотлохыг гол зорилгоо болгодог. Өөрөөр хэлбэл хуульд заасан Авлигын гэмт хэргийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, нийтийн болон гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан хахууль авах хахууль өгөх, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах үрэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх мэт суурь гэмт хэргийг илрүүлж нотлохдоо үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг давхар зүйчлэх, эсвэл суурь гэмт хэрэг нь нотлогдохгүй тохиолдолд тухайн холбогдогч этгээд олсон орлогоо хууль ёсны эх үүсвэрээс гаралтай гэдгийг нотолж чадахгүй бол үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргээр дангаар нь зүйлчилж шийтгэл ногдуулна гэсэн үг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.