Цагдаагийн алба хаагч тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой дуудлага, мэдээллийн дагуу авах арга хэмжээ

Authors

  • Б.Баянмөнх Author

Keywords:

аюултай бүс,, тэсэрч дэлбэрэх бодис,, тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой осол,

Abstract

Үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
ашиглаж, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын
буруутай үйл ажиллагаа, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, том
хэмжээний аюул, осол үүсэх эрсдэлтэй байдаг. Тэсэрч, дэлбэрэх бодис бол хүн ам,
аж ахуйн нэгж, байгууллага ихээр төвлөрсөн газарт илэрвэл түүний учруулах хор
уршиг ямар их болохыг жирийн иргэд төдийлөн сайн мэддэггүй нь анхаарвал зохих
асуудлын нэг гэж үзэж байна.
Энэхүү өгүүллийн эхний хэсэгт тэсэрч дэлбэрэх бодисын тухай Монгол Улсын
хууль тогтоомжид хэрхэн тусгасан болон тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой
дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчаас хийж, гүйцэтгэх ажил, арга
хэмжээ, түүний дарааллын талаар, дараагийн хэсэгт Цагдаагийн албаны тухай хууль
болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан тодорхой
ажиллагааны журмуудад тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой харилцаа үүссэн үед
баримтлах арга зүйн заавар, түүний эрх зүйн зохицуулалт, түүнд зайлшгүй нэмбэл
зохих ажил, арга хэмжээний талаар судлахыг зорилоо.

Published

2025-02-24

How to Cite

Цагдаагийн алба хаагч тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой дуудлага, мэдээллийн дагуу авах арга хэмжээ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 83(№4), 96-104. https://www.journal.uia.gov.mn/index.php/cci/article/view/821

Similar Articles

1-10 of 28

You may also start an advanced similarity search for this article.

Most read articles by the same author(s)