ЗОРИУЛАЛТЫН АЧИГЧ, ЧИРЭГЧ АВТО МАШИНААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛДЭГ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • М.Бат-Эрдэнэ Author

Keywords:

Авто замын түгжрэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил, зориулалтын ачигч, чирэгч авто машин, компани.

Abstract

Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл бол төрийн 
байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, иргэдийн ахуй 
амьдрал болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хүчин зүйл 
болж байна. 
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Нийслэлийн 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас цөөнгүй ажил, арга хэмжээг авч 
хэрэгжүүлсээр ирсэн ч иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй хамгийн их тулгарч байгаа 
ажил бол замын хөдөлгөөнд саад болж буй автотээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх 
үйл ажиллагаа юм. 
Энэхүү өгүүлэлд нийслэлийн авто замын түгжрэлийн өнөөгийн байдал, түүнд 
нөлөөлж буй хүчин зүйл болон замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн 
хэрэгслийг зориулалтын ачигч, чирэгч авто машинаар зөөж шилжүүлэх үйлчилгээ 
үзүүлж буй компаний үйл ажиллагааны талаар товч авч үзсэн. 

Downloads

Published

2025-02-24

How to Cite

ЗОРИУЛАЛТЫН АЧИГЧ, ЧИРЭГЧ АВТО МАШИНААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛДЭГ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 81(№2), 61-71. https://www.journal.uia.gov.mn/index.php/cci/article/view/901

Similar Articles

21-30 of 52

You may also start an advanced similarity search for this article.