ЗОРИУЛАЛТЫН АЧИГЧ, ЧИРЭГЧ АВТО МАШИНААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛДЭГ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Авто замын түгжрэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил, зориулалтын ачигч, чирэгч авто машин, компани.Abstract
Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл бол төрийн
байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, иргэдийн ахуй
амьдрал болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хүчин зүйл
болж байна.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас цөөнгүй ажил, арга хэмжээг авч
хэрэгжүүлсээр ирсэн ч иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй хамгийн их тулгарч байгаа
ажил бол замын хөдөлгөөнд саад болж буй автотээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх
үйл ажиллагаа юм.
Энэхүү өгүүлэлд нийслэлийн авто замын түгжрэлийн өнөөгийн байдал, түүнд
нөлөөлж буй хүчин зүйл болон замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн
хэрэгслийг зориулалтын ачигч, чирэгч авто машинаар зөөж шилжүүлэх үйлчилгээ
үзүүлж буй компаний үйл ажиллагааны талаар товч авч үзсэн.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.