ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Authors

  • Д.Булган, Г.Ариунгэрэл Author

Keywords:

Зам тээврийн осол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил, тээврийн цагдаагийн алба, урьдчилан сэргийлэх хэлтэс.

Abstract

Өнөөгийн нийгэмд хамгийн их эрсдэл учруулж байгаа зүйл бол 
автомашины осол бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн 
хэрэгсэл жолоодох, хамгаалалтын бүс, малгай, аюулгүйн бүс хэрэглэхгүй байх, хурд 
хэтрүүлэх, гар утсаар ярих, тамхи асаах, хүүхэдтэйгээ зууралдах зэргээр анхаарал 
сарнихад жолоочийн хөдөлгөөн удаашрах, гэрэл дохио анхаарахгүй, эгнээ байр 
эзлэхдээ бусдыг анзаарахгүй байх, хажуу хоорондын зайг тохируулахгүй байх нь 
жолоочийн ур чадварт шууд нөлөөлж, зам тээврийн осол гардаг. Мөн зам тээврийн 
ослын шалтгаан нь замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, 
жолоочийн буруугаас, орчны нөлөөлөл гэсэн зүйлүүдээс хамааралтай. Ийнхүү 
шалтгаан хүчин зүйлийг нь оновчтой тодорхойлсноор энэ төрлийн үзэгдэлтэй тэмцэх, 
урьдчилан сэргийлэх арга замыг зөв тодорхойлох, зам тээврийн осол, хэргийн 
гаралтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээг төлөвлөн авах боломжтой болох юм. 
Энэхүү сэдвийн хүрээнд нэгдүгээрт тээврийн цагдаагийн албаны урьдчилан 
сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгжийн зохион байгуулалтын бүтцийн 
өнөөгийн байдал, хоёрдугаарт хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх ажил, арга 
хэмжээний өнөөгийн байдал, гуравдугаарт урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж 
буй алба хаагчдын дунд хэлэлцүүлэг хийж, өнөөгийн байдлыг тодорхойлж, үр дүнг 
тус тус судалж үзлээ. 

Downloads

Published

2025-02-24

How to Cite

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ . (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 81(№2), 35-43. https://www.journal.uia.gov.mn/index.php/cci/article/view/899

Similar Articles

11-20 of 86

You may also start an advanced similarity search for this article.