КРИМИНОЛОГИЙН СОНГОДОГ ОНОЛЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.63570/0a639250Keywords:
Сонгодог онол, гэмт хэрэг, ял шийтгэл, шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шударга ёсAbstract
Товч агуулга: Энэхүү илтгэл нь криминологийн сонгодог онолын харьцуулсан судалгаа, түүний үүсэл, хөгжлийн талаар судалсан болно. Сонгодог криминологийн онол нь 18-р зуунд Чезаре Беккариа, Жереми Бентам зэрэг эрдэмтдийн үзэл санаанаас үүдэлтэй бөгөөд гэмт хэргийн шалтгааныг хувь хүний сонголт, оновчтой шийдвэр гаргалтад суурилан тайлбарладаг, хүний эрх, шударга ёсыг хамгаалах зарчмаар ял шийтгэлийн үр нөлөөг онцолж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хууль зүйн зохицуулалт, шийтгэлийн үр дагаврыг чухалчилдаг.
Илтгэлд криминологийн сонгодог онолын үндсэн зарчмуудын талаар авч үзэж, криминологийн судалгааны хандлагыг Азийн болон Европын криминологичдын судалгаанд тулгуурлан харьцуулан дүгнэж, орчин үеийн эрүүгийн бодлогод хэрхэн нөлөөлж буйг судлахыг зорьсон.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.