ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Keywords:
Зам тээврийн осол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил, тээврийн цагдаагийн алба, урьдчилан сэргийлэх хэлтэс.Abstract
Өнөөгийн нийгэмд хамгийн их эрсдэл учруулж байгаа зүйл бол
автомашины осол бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн
хэрэгсэл жолоодох, хамгаалалтын бүс, малгай, аюулгүйн бүс хэрэглэхгүй байх, хурд
хэтрүүлэх, гар утсаар ярих, тамхи асаах, хүүхэдтэйгээ зууралдах зэргээр анхаарал
сарнихад жолоочийн хөдөлгөөн удаашрах, гэрэл дохио анхаарахгүй, эгнээ байр
эзлэхдээ бусдыг анзаарахгүй байх, хажуу хоорондын зайг тохируулахгүй байх нь
жолоочийн ур чадварт шууд нөлөөлж, зам тээврийн осол гардаг. Мөн зам тээврийн
ослын шалтгаан нь замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл,
жолоочийн буруугаас, орчны нөлөөлөл гэсэн зүйлүүдээс хамааралтай. Ийнхүү
шалтгаан хүчин зүйлийг нь оновчтой тодорхойлсноор энэ төрлийн үзэгдэлтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх арга замыг зөв тодорхойлох, зам тээврийн осол, хэргийн
гаралтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээг төлөвлөн авах боломжтой болох юм.
Энэхүү сэдвийн хүрээнд нэгдүгээрт тээврийн цагдаагийн албаны урьдчилан
сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгжийн зохион байгуулалтын бүтцийн
өнөөгийн байдал, хоёрдугаарт хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх ажил, арга
хэмжээний өнөөгийн байдал, гуравдугаарт урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж
буй алба хаагчдын дунд хэлэлцүүлэг хийж, өнөөгийн байдлыг тодорхойлж, үр дүнг
тус тус судалж үзлээ.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.