ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨС ҮҮДЭЖ БУЙ ХӨРӨНГИЙН ТУХАЙ
DOI:
https://doi.org/10.63570/v5r52b43Keywords:
Дижитал хөрөнгө, цахим хөрөнгө, криптовальют, цахим технологиAbstract
Товч агуулга. Сүүлийн жилүүдэд цахим технологи, мэдээллийн салбар үсрэнгүй хөгжихийн хэрээр уламжлалт хөрөнгийн ойлголт хийгээд түүний харилцаа харьцангуй хоцрогдох байдал бий болсоор байна. Хүмүүс бэлэн мөнгөний хэрэглээгээ багасгаж өдөр тутмын худалдан авах үйл ажиллагаандаа өөрийн харилцах банкны картаар аль эсвэл цахим банкаар дамжуулан төлбөр тооцоо хийх бүр цаашлаад зарим тохиолдолд өөр бусад хэлбэрийн дижитал хөрөнгүүдээр худалдан авалт хийх боломжтой болжээ. Дижитал хөрөнгө гэх ойлголт нь технологийн тусламжтайгаар дижитал орчинд худалдан авч, хадгалж, шилжүүлж, арилжаалж болох мөнгө түүгээр орлогдох үнэ цэнийг агуулж буй хэрэглээний ойлголт юм. Цахим технологийн хөгжлийг дагаж сүүлийн жилүүдэд криптовалют буюу виртуал хөрөнгөтэй холбоотой блокчейн технологид суурилсан coin[1], token[2], nft[3] зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнүүд болон санхүүгийн технологийн үйл ажиллагаатай холбоотой дижитал орчинд үнэ цэнэ бүхий хөрөнгүүд шинээр бий болсоор байна.
[1] Койн гэж өөрийн гэсэн блокчейн сүлжээнд суурилсан блок схемүүдээр өөрийн мэдээллийг хадгалдаг, сүүлийн үеийн санхүүгийн бүтээгдхүүн юм.
[2] Токен гэж аливаа блокчейн технологид суурилж өөрийн мэдээллийг агуулж цахим хөрөнгөд хамаарах хэрэглээний обьект юм.
[3] NFT- Non Fungible token гэдэг нь блокчейн дээр суурилсан дахин орлогдошгүй үнэ цэнийг агуулж буй бүтээгдхүүн юм. Сүүлийн жилүүдэд хүмүүс өөрийн бүтээлийг NFT болгон виртуал орчинд худалдах болсон ба Их, дээд сургуулиуд оюутны мэдээлэл болон дифломыг NFT болгох болсон.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.