МОНГОЛ УЛС ДАХЬ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

ANALYSIS OF THE CURRENT SITUATION OF MONEY LAUNDERING IN MONGOLIA

Authors

  • Ц.Ням-Очир Гэмт явдал судлалын докторант Author

DOI:

https://doi.org/10.63570/9v987415

Keywords:

Money laundering, crime , economy, elements of the Crime

Abstract

Мөнгө угаах гэмт хэрэг үүсэж хөгжсөн түүхийн цаг үе, нөхцөл байдлаас үзэхэд, өндөр хөгжилтэй орнуудын хувьд дэлхий даяар өргөн тархсан 
хар  тамхи, мансуурах бодис худалдаалах, хүний болон зэвсгийн наймаа, газрын баялгийг хууль бусаар олборлох нь мөнгө угаах гэмт явдлын гол хөдөлгөгч хүч болж байдаг. Харин эдийн засгийн хувьд тогтворгүй ядуу буурай, эсхүл жижиг 
эдийн засагтай, гаднын зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжиж буй орон гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөний эх үүсвэрийг хянах, шалгах боломж хомс улсад мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх нь түгээмэл болохыг 
олон улсад тогтоосон байна. 
Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, тухайн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг шинэ түвшинд гаргах хэрэгцээ, 
шаардлага бий болжээ. Тодруулбал, Монгол Улс дахь статистик мэдээнд “Мөнгө угаах” гэмт хэргийн зүйлчлэлээр 2019-2023 оны хооронд нийт 162 гэмт хэрэг бүртгэгдсэний 14 буюу 8.6 хувийг АТГ, 148 буюу 91.4 хувийг цагдаагийн байгууллага шалгасныг бүртгэгдсэн хугацаагаар нь авч үзвэл 2019 онд 54, 2020 онд 27, 2021 онд 47, 2022 онд 12, 2023 онд 22 (FATF, 2022) гэмт хэрэг тус тус бүртгэгджээ. Иймээс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замын талаар  өөрийн санал, дүгнэлтийг гаргахаар энэхүү өгүүллийг бичлээ.  

Author Biography

  • Ц.Ням-Очир , Гэмт явдал судлалын докторант

    Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал, Дотоод хэргийн их
    сургуулийн докторант 

References

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, (2006 & 2013). https://legalinfo.mn/mn/detail?lawId

=9242.

Эрүүгийн хууль, (2015). https://legalinfo.mn/mn/detail/11634.

Венийн мансууруулах болон сэтгэцэд гаж нөлөө үзүүлэх бодисын хууль бус наймааны эсрэг конвенц. (1988).

Палермогийн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвец (2000).

Авлигын эсрэг конвенц (Нэгдсэн үндэсний байгууллага 2005).

Болдбаатар, Ж. (1999). Илрээгүй гэмт хэргийгн илрүүлэх ажиллагаа. Уб.,.

Жанцан, С. (2009). Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол (гэмт хэргийн сургааль) (Б. II). Уб.,.

ЦЕГ. (2021 & 2023). Статистик мэдээ. https://police.gov.mn/as/article/3.

APG. (2017). Anti-money laundering and counter-terrorist financing measures: Mongolia. Asia/Pacific Group on Money Laundering.

FATF. (2022). Мөнгө угаах үйл явц, хэргийн гаралт. www.fatf-gafi.org.

ШУТИС. (2022). Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн сисиемийн

динамик загвар.

Downloads

Published

2025-03-30

How to Cite

Цэвээндорж , Н.-О. . (2025). МОНГОЛ УЛС ДАХЬ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ: ANALYSIS OF THE CURRENT SITUATION OF MONEY LAUNDERING IN MONGOLIA. Хууль сахиулахуй, 41(1), 44-53. https://doi.org/10.63570/9v987415

Similar Articles

1-10 of 48

You may also start an advanced similarity search for this article.