Submissions

Login or Register to make a submission.

Author Guidelines

Өгүүлэл илгээх зааврыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Та “Хууль сахиулахуй сэтгүүл”-д өгүүллээ илгээхдээ дараах зөвлөмжийг мөрдөн ажиллана уу.

  • Таны илгээх өгүүлэл сэтгүүлийн зорилго, хамрах хүрээг хангаж буй эсэхийг нягтална уу.
  • Өөр сэтгүүлд хэвлүүлэх, хянан магадлуулахаар илгээгээгүй, хэвлүүлээгүй өгүүлэл байхыг анхаарна уу
  • Хууль сахиулахуй сэтгүүлийн ижил төстэй өгүүллээс 2-с доошгүй удаа эшилж судалгаандаа тусгасан эсэхийг шалгана уу.
  • Зургийн дугаар болон тайлбар зөв, алдаагүй эсэхийг шалгана уу.
  • Хүснэгтийн дугаар болон тайлбар зөв, алдаагүй эсэхийг шалгана уу.
  • Өгүүлэлд орсон болон ашигласан зураг, датасет болон бусад холбогдох баримт, материал нь оюуны өмч болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байхыг анхаарна уу.
  • Өгүүллийн хянан магадалгааг double blind review буюу зохиогч, шүүмжлэгч хоёрыг харилцан нууцалсан байх зарчмыг баримтлах тул өөрөө шүүмжлэгчээ сонгох, үнэлгээнд нөлөөлөхөөр оролдох нь таны өгүүллийг буцаах үндэслэл болохыг анхаарна уу.
  • Өгүүллийн эх бичвэрт орсон зураг, баримт бичиг, мэдээлэл нь оюуны өмч зөрчөөгүйгээс байхаас гадна сэтгүүлд (цахим болон цаасан хувилбараар) хэвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатайг анхаарна уу. Бусад зохиогчид мөн уг зөвшөөрлийг баталгаажуулсан байна.
  • Та сэтгүүлд өгүүллээ илгээхээс өмнө Submission Checklist-ийн дагуу шалгаж баталгаажуулна уу. Энэ нь таны өгүүллийг цаг алдалгүй хянан магадалгааны шатанд илгээх боломжийг бүрдүүлнэ.

Submission Preparation Checklist

Та манай сэтгүүлд өгүүллээ илгээхээс өмнө дараах шаардлагыг хангасан эсэхийг нягтална уу. Хэрвээ доорх шаардлагыг хангаагүй тохиолдолд бид өгүүллийг хянан магадлуулагчид илгээхгүйгээр бичвэр техникийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр буцаах болохыг танд сануулж байна.

  1. Хууль сахиулахуй сэтгүүлд илгээх эрдэм шинжилгээний өгүүлэл нь сэтгүүлийн хамрах хүрээний асуудлыг хөндсөн байх ба дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Гарчиг
    • Зохиогчийн нэр, харьяа байгууллага
    • Хураангуй
    • Түлхүүр үгс
    • Удиртгал
    • Үндсэн хэсэг
    • Дүгнэлт, санал;
    • Эх сурвалж;
    • Хавсралт;
  2. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь эшлэл, тайлбарыг оролцуулан 2500- 4500 (ойролцоогоор 6-15 нүүр) үгтэй байх ба үндсэн хэсэгт судлагдсан байдал, үр дүн, хэлцэмж бичигдэнэ;
  3. Хураангуй нь судалгааны хэрэгцээ шаардлага, зорилго, үндсэн арга зүй, гол үр дүн, үндсэн дүгнэлт, судалгааны шинэлэг тал, тухайн салбарт үзүүлэх ач холбогдол зэрэг агуулгыг багтаасан 150-200 үгтэй байна;
  4. Түлхүүр үгст тухай өгүүллийн цөм утгыг агуулсан 4-өөс 5 хүртэл үг бичигдэнэ;
  5. Гарчиг, түлхүүр үгс, зохиогчийн овог, нэр, хаана ямар ажил эрхэлдэг, эрдмийн зэрэг, цолыг монгол, англи хэлээр 150 үгэнд багтааж ирүүлнэ;
  6. Эшлэлд авагдсан бүтээл эх сурвалжид бичигдэх бөгөөд APA-7 загвараар бичнэ.
  • Хууль эрх зүйн баримт бичиг: Монгол Улсын Их Хурал. (2017). Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Улаанбаатар: Төрийн мэдээлэл эмхэтгэл, №23.
  • Ном бүтээл: Кельзен, Х. (2013). Хэм хэмжээний ерөнхий онол (Хатанбаатар, М., Орч.; Амарсанаа, Ж., Ред.). Улаанбаатар: Соёмбо хэвлэлийн газар. гэх мэтээр эх сурвалжийг бичих бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.scribbr.com/apa-style/apa-reference-page/ болон тус сэтгүүлийн бүтээлүүдээс харна уу.
  1. Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж байгаа өгүүлэл өмнө нь ямар нэгэн байдлаар нийтлэгдээгүй байна;
  2. Хянан магадалгаа хийлгэх болон хуулбарлалтын программд уншуулах төлбөр төлсөн баримтыг хавсаргана;
  3. Өгүүлэл нь хэл зүй, найруулгын хувьд эрдэм шинжилгээний нийтлэлийн шаардлагыг хангасан байх ба зарим гадаад нэр томьёог галигласан тохиолдолд хаалтад тухайн гадаад хэл дээрх нэр томьёог оруулна;
  4. Үндсэн бичвэрийн цаасны хэмжээг B5 (176x250mm), бүх талаас 2cm байхаар сонгон, сэдвийн гарчиг, үндсэн бичвэр Times New Roman 11pt, мөр хоорондын зай 1/single/, эшлэл, зүүлт, хүснэгт, график, зургийн үгсийн хэмжээ Times New Roman 9pt, догол мөр 1cm байх ба файлын өргөтгөл “.docx” байна;
  5. Хүснэгт, зураг, график, схем дугаарлалт, тайлбарыг тухайн зураг, график, схемийн доор голлуулж оруулна.

Судалгааны өгүүлэл

Section default policy

Privacy Statement

Сэтүүлийн системд оруулсан таны хувийн мэдээллийг өгүүлэл хэвлэхтэй холбоотой сэтгүүлийн редакц ашиглах бөгөөд бусад этгээдэд дамжуулахгүй, бусад зорилгоор ашиглахгүй.