ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ АЛБАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХАЛДАЖ БАЙГАА ҮЙЛДЭЛД ХҮЛЭЭЛГЭЖ БУЙ ХАРИУЦЛАГА БА ОЛОН НИЙТИЙН ХАНДЛАГА
Keywords:
Цагдаагийн алба хаагч, жагсаал, цуглаан, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, техник хэрэгсэлAbstract
Улс орны нийгэм, эдийн засгийн байдал болон бусад хүчин
зүйлтэй холбоотойгоор эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал жил ирэх тусам
хүндэрч, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн гаралт буурахгүй байгаа өнөө үед гэмт хэрэгтэй
тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хууль
сахиулагчдын амь бие, эрүүл мэндэд халдах, халдахаар заналхийлэх явдал гарсаар
байна.
Энэхүү илтгэлд цагдаагийн алба хаагчдаас Монгол Улсын хууль, нийтээр
дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт
тавих, албан үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор халдах явдал улам нэмэгдэх
хандлагатай болж байгаа нь тухайн үйлдэлд хүлээлгэж байгаа хариуцлага харьцангуй
сул байгаатай холбоотой гэсэн судлаачийн байр суурийн талаар бичсэн болно.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.