ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ХҮЧНИЙ (SOF, SWAT) ЭКСТРЕМИЗМ, РАДИКАЛЧЛАЛД ӨРТӨМТГИЙ БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА

Authors

  • Х.Булгантамир Author

DOI:

https://doi.org/10.63570/m9amm868

Keywords:

Тусгай ажиллагааны хүчин, тусгай зэвсэг, тактик, хууль сахиулах үйл ажиллагаа, экстремист радикал үзэл

Abstract

Товч агуулга: Барууны улсуудын цэргийн тусгай ажиллагааны хүчин (цаашид “SOF” гэх), хууль сахиулах албаны тусгай бэлтгэлтэй мэргэшсэн тактикийн нэгж (цаашид “SWAT” гэх)-ийн алба хаагчид хэт барууны экстремист, радикалчлалд өртөх байдал, түүнд нөлөөлж болзошгүй хүчин зүйлийг талаар судалсан. Ингэхдээ ХБНГУ, Канад, Австрали, АНУ зэрэг улсын 6 элит нэгжийн хууль бус үйлдэл, ёс суртахууны зөрчлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийн тайланд үндэслэн үндэс угсаа, хүйсийн ялгаатай байдал, элит дайчдын бусдаас өөр байх, ялгарах, хаалттай байдлын онцлог, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг зөв гэж үзэх нь хэт барууны экстремизм, радикалчлалд өртөгдөх хүчин зүйл болж болзошгүй талаар дурдсан. Мөн төрийн цэргийн байгууллагуудын тусгай хүчин болон хууль сахиулах албаны SWAT багууд ийм төрлийн үйл ажиллагаанаас ангид байх, урьдчилан сэргийлэх шаардлагатай болохыг онцолсон.

Published

2025-04-28

How to Cite

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ХҮЧНИЙ (SOF, SWAT) ЭКСТРЕМИЗМ, РАДИКАЛЧЛАЛД ӨРТӨМТГИЙ БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 92(№1), 97-108. https://doi.org/10.63570/m9amm868

Similar Articles

1-10 of 115

You may also start an advanced similarity search for this article.