БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭХ ГЭМТ ЯВДЛЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ
DOI:
https://doi.org/10.63570/h24ven31Keywords:
Бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэрэг, бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн, бэлгийн эрх чөлөөAbstract
Товч агуулга: Хүүхдийн эрхийн зөрчлийн ноцтой хэлбэр нь хүчирхийлэл, тэр дундаа “бэлгийн хүчирхийлэл” юм. 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталж, 1990 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Хүүхдийн эрхийн тухай” конвенцод арван найман насанд хүрээгүй бүх хүнийг “хүүхэд” гэж тодорхойлсон бол, Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжид 14 хүртэлх насны хүүхдийг “бага насны хүүхэд” гэж ойлгохоор хуульчилсан. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид “хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож, арван хоёр жилээс хорин таван жил, цаашлаад бүх насаар хорих ял шийтгэхээр заасан. Монгол Улсад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн гаралт жил ирэх тусам өсөж, үүнээс шалтгаалан нийгэм дэх айдас, бухимдал нэмэгдэж байгаа боловч нөгөөтээгүүр хууль сахиулах байгууллагаас хэрэгжүүлж буй цогц үйл ажиллагааны чанар, үр дүнд нуугдмал гэмт хэргийн түвшин өндөрт тооцогдох энэхүү гэмт хэргийн илрүүлэлт өсөж байгаа эерэг үзүүлэлт харагдаж байна. Энэхүү өгүүлэлд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж буй нийгэм, улс төр, эдийн засгийн болон бусад хүчин зүйлсийг судалсан бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг тодорхойлохдоо эдгээр хүчин зүйлийг мөн харгалзан үзэх нь зүйтэй.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.