ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗҮЙЛИЙН ТАЙЛБАР, МӨН ЧАНАР, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЗҮЙН УЧИР ХОЛБОГДОЛ

Authors

  • Г.Гантөмөр Author

Abstract

Эрүүгийн эрх зүйг сонирхон
судлагч хэн боловч Эрүүгийн
хуульд зүйлийн тайлбар байдгийг
мэддэг, хуулийг хэрэглэх эрх бүхий
субъектүүд түүнийг үндэслэн
эрүүгийн хуулийг хэрэглэдэг.
Гэхдээ Эрүүгийн хуулийн
зүйлийн тайлбар гэж юу болох,
ямар учраас эрүүгийн хуульд
хуульчилдаг эсэх, түүний хууль
зүйн мөн чанар, учир холбогдлын
талаар тэр болгон мэддэггүй.
Монгол Улсад эрх зүйн
ерөнхий онолд төдийгүй эрүүгийн
эрх зүйд хуулийн зүйлийн
тайлбарын талаар тусгайлан
судалсан болон дурьдсан бүтээл
үгүй байна.
Иймээс түүний мөн чанар,
хууль зүйн учир холбогдлыг
судлах хэрэгцээ шаардлага нь
зөвхөн эрүүгийн эрх зүйн онол
төдийгүй хууль зүйн техник,хууль
хэрэглэх ажиллагааны практикаас
урган гарч байгаа бөгөөд танин
мэдэхүйн болон практик ач
холбогдолтой асуудал гэж үзэж
байна.

Downloads

Published

2025-03-23

How to Cite

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗҮЙЛИЙН ТАЙЛБАР, МӨН ЧАНАР, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЗҮЙН УЧИР ХОЛБОГДОЛ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 52(№2), 15-18. https://www.journal.uia.gov.mn/index.php/cci/article/view/2447