ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ УРАМШУУЛЖ БУЙ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Ц.Чингүнжав Author

Keywords:

Төрийн тусгай алба, цагдаагийн алба хаагч, хэрэгцээ, идэвхжүүлэлт, ажлын гүйцэтгэл, үр дүн

Abstract

 Төрийн жинхэнэ алба буюу төрийн тусгай албаны албан 
хаагчид нь тангараг өргөж, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлогтой бөгөөд 
тэдэнд ёс зүйтэй, шударга, мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байх зэрэг 
шаардлагууд зүй ёсоор тавигддаг. Тэгвэл тухайн төрийн тусгай албан хаагчид тэр 
дундаа цагдаагийн алба хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмж, үр дүнд урамшуулал 
хэрхэн нөлөөлж байгааг буюу ажлын гүйцэтгэл нь урамшууллын цаад нөхцөл болох 
хувь хүний хэрэгцээ (хэрэгцээ хангагдсан байдал)-нээс хэрхэн хамаарч байгааг 
судалж, урамшууллын систем оновчтой, алба хаагчдын хэрэгцээ, хүсэлд нийцэж 
чадаж байна уу? гэдэг асуултад уг илтгэл хариулт өгөхийг зорьсон болно. Түүнчлэн, 
уг өгүүллийн хүрээнд хийгдсэн судалгаа нь тоон болон чанарын судалгаанд 
суурилсан ба анхдагч, хоёрдогч эх сурвалжуудыг тус тус ашигласан. 
Цагдаагийн алба хаагчдын тухайд хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй 
байх нь хамгаас чухал ч бид алба хаагчдынхаа нийгмийн асуудал гэж ерөнхийлөн 
ярихаас илүүтэй хувь хүний хэрэгцээг нь тодорхой түвшинд хангадаг байх, бодит 
урамшууллыг олгодог байх чиглэлд байгууллага, салбар, улсын хэмжээнд анхаарах 
ёстойг уг илтгэлийн хүрээнд хийсэн судалгааны үр дүн харуулсан.  
Цагдаагийн байгууллагаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буй алба хаагчдын 
мэдээлэл нь нууц хэдий ч дотоод нээлттэй мэдээллээс харвал ажлын ачаалал, 
удирдлагын арга барил, цалин, санхүүгийн нөхцөл байдал зэрэг олон талт хүчин 
зүйлээс шалтгаалан алба хаагчид албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх 
тоо багагүй байна.  
Дээрх асуудлаас гадна цагдаагийн алба хаагчдыг хувийн хэрэгцээгээ хангах 
замаар хууль бус, дүрмийн бус зөрчил гаргаж, иргэд олон нийттэй харилцдаг гэсэн 
нийгмийн дундах ил далд, яриа, ойлголт байдаг. Тэгвэл үнэхээр ажлын гүйцэтгэл нь 
урамшуулал, урамшууллын систем түүний суурь шалтгаан болсон хувь хүний 
хэрэгцээнээс хамаарч байгаа эсэх асуудлыг судлан тодорхойлж, хамаарлыг 
шинжилсэн.  

Downloads

Published

2025-02-24

How to Cite

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ УРАМШУУЛЖ БУЙ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 81(№2), 44-54. https://www.journal.uia.gov.mn/index.php/cci/article/view/905

Similar Articles

11-20 of 96

You may also start an advanced similarity search for this article.