ЧӨЛӨӨТ БҮС ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ ДЭГЛЭМ БҮХИЙ НУТАГ ДЭВСГЭР БОЛОХ НЬ (БНСУ, БНХАУ, ОХУ-ын жишээн дээр)

Authors

  • Б.Доржханд Author

DOI:

https://doi.org/10.63570/awxxsp70

Keywords:

Эдийн засгийн чөлөөт бүс, чөлөөт бүс, нутаг дэвсгэр, хөрөнгө оруулалт, Иннополис

Abstract

Товч агуулга: Дэлхийн зарим улс орнууд нутаг дэвсгэрийнхээ газарзүйн байршлын давуу талаа ашиглан чөлөөт бүс байгуулж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад ашигтай байршил, үйл ажиллагаа явуулах дэд бүтэц, татварын хөнгөлөлт, тусгай зохицуулалтын орчныг санал болгох замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, улс орны өрсөлдөхүйц чадварыг хөгжүүлж байна.

Монгол Улсын Их Хурал “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг 1995 онд баталж, 2002 онд “Чөлөөт бүсийн тухай”, “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай”, 2003 онд “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай”, “Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг батлан гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын тогтоолоор дөрвөн чөлөөт бүсийг байгуулсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа бүрэн явуулж эхлээгүй, тухайн бүсийн дэд бүтцийг цогцоор нь бүрэн шийдвэрлээгүйгээс хөрөнгө оруулалтууд саатсан, эрсдэл хүлээхээс айсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн хилийн байгууллагын хамгаалалтад байдаг тал газар хэвээр байна.

Иймээс чөлөөт бүс бүрэн утгаараа хөгжиж буй БНСУ, БНХАУ, ОХУ-ын чөлөөт бүсийн газар зүйн байрлал, удирдлагын тогтолцоо, гааль татварын бодлого, хөрөнгө оруулалт татсан туршлага, эрх зүйн орчны ялгаа, төрийн зохицуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг харьцуулан судалж, Монгол Улсад тохирох загварыг тодорхойлохыг зорьсон.

Author Biography

  • Б.Доржханд

    Шихихутуг Их сургууль магистрант

Published

2025-04-28

How to Cite

ЧӨЛӨӨТ БҮС ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ ДЭГЛЭМ БҮХИЙ НУТАГ ДЭВСГЭР БОЛОХ НЬ (БНСУ, БНХАУ, ОХУ-ын жишээн дээр). (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 92(№1), 64-72. https://doi.org/10.63570/awxxsp70

Similar Articles

11-20 of 36

You may also start an advanced similarity search for this article.