ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ
DOI:
https://doi.org/10.63570/nbacyv26Keywords:
Эмэгтэй алба хаагч, үйл ажиллагааны чиглэл, ажлын онцлог, хүндрэл, бэрхшээл.Abstract
Товч агуулга: Төрийн бүх шатны байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаа жендэрийн мэдрэмжтэй төлөвлөж, хэрэгжүүлэх нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцааны бүхий л хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг нэвтрүүлж, хэвшүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх ач холбогдол болон нийгмийн шаардлагыг үндэслэн, төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдлагаар хангах, судалгаа хийх, нөөц хуваарилах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ур чадварт суралцах эрэлт, хэрэгцээ үүссээр байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагын эмэгтэй алба хаагчдын үйл ажиллагааны чиглэл, онцлогийг тодорхойлон эмэгтэй алба хаагчдад цагдаагийн албаны ямар ажил илүү тохиромжтой эсэх мөн үүрэг гүйцэтгэхэд учрах хүндрэл бэрхшээл тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж оновчтой арга замыг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.