ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛ: ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР, ТҮҮНИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖ

Authors

  • Ж.Ууганчимэг Дотоод хэргийн Их сургууль,Эрх зүй,нийгмийн ухааны Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, докторант, хошууч Author

DOI:

https://doi.org/10.63570/qd1r2s72

Keywords:

Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар, багш, суралцагч

Abstract

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадвар нь оюутнуудын
хичээл сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд ач холбогдлоор
суралцагчийн хичээл зүтгэлийн дараа орохуйц хамгийн гол хүчин зүйл гэж
таамаглаж байна. Иймийн тул багш нарын харилцааны ур чадвараа сайжруулах
арга замуудыг судалгаанууд дээр үндэслэн хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзэв:
Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх
харилцааны ур чадвар. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг
нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл
гэсэн гурван зан байдалд хувааж авч үзсэн ба эдгээр зан байдлуудыг эерэг тийш
ухамсартайгаар хөгжүүлснээр аливаа багшийн хүн хоорондын харилцааны ур
чадвар дээшлэх болно. Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг
багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдал гэсэн хоёр үндсэн ур чадварт
задлан үзсэн агаад энэхүү хоёр чадварыг хөгжүүлснээр багшийн сурган
хүмүүжүүлэх харилцааны ур чадварт ахиц гарна.

Downloads

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛ: ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР, ТҮҮНИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖ. (2025). Шийдвэр гүйцэтгэл судлал, 1(52), 284-297. https://doi.org/10.63570/qd1r2s72

Similar Articles

1-10 of 218

You may also start an advanced similarity search for this article.

Most read articles by the same author(s)