СУРАЛЦАГЧДЫН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ТҮВШИН БА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/56zapp30Keywords:
Сэтгэл хөдлөлийн чадамж, сэтгэл хөдлөлийн чадамжийн үндсэн 5 чадвар, өөрийгөө удирдах чадвар, өөрийгөө танин мэдэх чадвар, сэдэлжүүлэлдAbstract
Орчин үеийн нийгэм, технологийн хөгжлийн хурд, нийгмийн
харилцааны өөрчлөлтүүд нь хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдах, ойлгох
хэрэгцээг нэмэгдүүлж байна. Суралцагчдын сэтгэл хөдлөлийн түвшинг
тодорхойлох нь тухайн хувь хүний суралцах үйл явц, амжилтад хэрхэн нөлөөлж
байгааг судлах чухал асуудал юм. Энэхүү судалгаагаар Монгол Улсын
Консерватори сургуулийн суралцагчдын сэтгэл хөдлөлийн түвшин, мөн сэтгэл
хөдлөлийн 5 үндсэн чадварыг тодорхойлохыг зорилоо. Судалгааны үр дүнд
суралцагчдын сэтгэл хөдлөлийн түвшин нь тэдний суралцах идэвх, бүтээмж,
танин мэдэхүйн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг онолын болон практик
үндэслэлээр тайлбарласан болно. Мөн сэтгэл хөдлөлийг зөв удирдах арга зам,
сургалтын орчинд үүсэх сэтгэл зүйн нөлөөллийг бууруулах боломжийг судалж,
практикт ашиглах зөвлөмжүүдийг дэвшүүлсэн болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Шийдвэр гүйцэтгэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.