МӨРДӨН ТОГТООХ ЧИГ ҮҮРГИЙН АГУУЛГА, МӨН ЧАНАР
Keywords:
Мөрдөх, мөрдөх ажиллагаа, чиг үүрэг, шүүх эрх мэдэл, мөрдөн тогтоох, мөрдөн тогтоох чиг үүрэгAbstract
Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны салшгүй нэгэн шинж нь
чиг үүргийн оновчтой хуваарилалтын асуудал яах аргагүй мөн. Чиг үүргийн оновчтой
хуваарилалт нь хүний эрхийг баталгаатай хангах чухал арга хэрэгсэл болдог. Шүүх
эрх мэдэл нь мөрдөн тогтоох, яллах (өмгөөлөх), хянан шийдвэрлэх зэрэг үндсэн чиг
үүргийн тусламжтайгаар хэрэгждэг болох нь олон улсын болоод үндэсний эрх зүйн
тогтолцоонд хийсэн судалгааны үр дүнд бий болсон. Гүйцэтгэж буй чиг үүргийн мөн
чанарыг танин мэдэж, түүнийг оновчтой тодорхойлсноор хүний эрхийг хангах
механизмыг бүрдүүлж чадна.
Энэхүү өгүүллээр мөрдөгчийн хэргийн бодит байдлыг тогтоох үндсэн үүргийн
хүрээнд гүйцэтгэдэг мөрдөн тогтоох чиг үүргийн мөн чанарыг эрх зүйн философийн
үүднээс тайлбарлаж, тодорхойлохыг зорилоо.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.