ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААС ЗАЙЛСХИЙСЭН ЯЛТАНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Keywords:
Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл, ял эдлэхээс зайлсхийх, зөрчил гаргах, хариуцлага тооцох, ял солих, оргон зайлах, эрэн сурвалжлахAbstract
Монгол Улсад өрнөсөн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хорих
ялын үр нөлөө хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрч аль болох хорихоос өөр төрлийн
ялыг сонгож, гэмт хэргийн шинж байдлаас шалтгаалан ялгамжтай оногдуулах, гэмт
хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүл, нийгэм, хамт олны дунд байлгаж, гэмт хэргийн
нийгмийн хор аюулыг ухамсарлуулахад чиглэсэн ялын бодлогыг хуульчлан
баталгаажуулсан билээ.
Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, ял эдлэхээс зайлсхийсэн ялтны
эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольсон талаарх судалгааг хийж, ял эдлэхээс
зайлсхийсэн ялтанд хүлээлгэх хариуцлагын эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлэхэд
тулгамдсан асуудлыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг зорилоо.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.