ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ГАДААДЫН ЗАРИМ УЛС ОРНУУДТАЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Authors

  • М.Хүрэлцэцэг Их Засаг их сургуулийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, магистр Author

DOI:

https://doi.org/10.63570/47c9ry90

Keywords:

Өндөр настан, тэтгэвэр, даатгуулагч, дундаж наслалт, тэтгэврийн тогтолцоо, хувь хэмжээ

Abstract

Өндөр насны тэтгэвэр нь иргэдийн амьдралын чанар,
нийгмийн хамгааллын үндсэн баталгаа болох ч Монгол Улсад уг тогтолцооны эрх
зүйн зохицуулалт олон талт асуудал, хүндрэлтэй тулгарсаар байна. Тус илтгэлд
Монгол Улсад мөрдөгдөж буй өндөр насны тэтгэврийн харилцааг зохицуулж буй
хууль, эрх зүйн зохицуулалтыг гадаад улсуудын эрх зүйн зохицуулалттай
харьцуулан шинжилж, түүний хэрэгжилтийн явцад үүсдэг гол хүндрэлүүдийг
тодорхойлсон болно. Үүнд, тэтгэврийн насны өсөлт МУ-ын иргэдийн дундаж
наслалттай хэрхэн уялдаж байгаа, өндөр насны тэтгэврийг дундаж цалин хөлснөөс
тооцох хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого, ажилласан жилийн тооцоолол, өндөр
насны тэтгэвэр нь даатгуулагчийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгаа
санхүүгийн эх үүсвэр болж хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшинд байгаа эсэх
зэрэг асуудлууд багтана. Мөн судалгаанд тулгуурлан олон улсын жишиг,
туршлагаас харьцуулалт хийж, Монгол Улсад нийцэх боломжтой эрх зүйн
шинэчлэлийн чиг хандлагыг санал болгож байна. Эцэст нь, иргэдийн тэтгэврийн
тогтолцоонд итгэх итгэлийг дээшлүүлэх, нийгмийн хамгааллын тогтвортой
байдлыг хангах зорилгоор эрх зүйн орчныг хэрхэн боловсронгуй болгох талаарх
бодитой санал, шийдлүүдийг дэвшүүлэв.

Downloads

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ГАДААДЫН ЗАРИМ УЛС ОРНУУДТАЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. (2025). Шийдвэр гүйцэтгэл судлал, 1(52), 241-263. https://doi.org/10.63570/47c9ry90

Similar Articles

1-10 of 67

You may also start an advanced similarity search for this article.